Э.Бэхбаяр, Т.Тулга, С.Батцэцэг нар өнөөдөр дагаж барилдана
Харин 62 кг-д ОУХМ Э.Гантуяаг ялсан БНАСАУ-ын Рим Жон Сим хагас шигшээд ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлж байна.
Мэдээллийн алба

“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн хагас шигшээ барилдаанууд боллоо. Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Төмөр-Очирын Тулга, эмэгтэйчүүдийн 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг нарын ялсан бөхүүд шигшээд шалгарснаар өнөөдөр дагаж барилдахаар боллоо.
Харин 62 кг-д ОУХМ Э.Гантуяаг ялсан БНАСАУ-ын Рим Жон Сим хагас шигшээд ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлж байна.


















