Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Бэхбаярын баг нэг ялалт, дөрвөн ялагдалтай тэмцээнийг дуусгав

Энэтхэгийн чөлөөт бөхийн “Pro Wrestling League season” лигийн тэмцээний аваргын төлөө “Haryana Hammers”, “Punjab Royals” багууд шалгаран үлдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бэхбаярын баг нэг ялалт, дөрвөн ялагдалтай тэмцээнийг дуусгав
Э.Бэхбаярын баг нэг ялалт, дөрвөн ялагдалтай тэмцээнийг дуусгав. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн чөлөөт бөхийн “Pro Wrestling League season” лигийн тэмцээний аваргын төлөө “Haryana Hammers”, “Punjab Royals” багууд шалгаран үлдлээ.

Э.Бэхбаярын “Colors Delhi Sultans” баг нэг ялалт, дөрвөн ялагдалтай тэмцээнийг дуусгав. Хоёр дахь жилдээ болж буй тус лигт Монголоос хэд хэдэн тамирчин уригдаж, Дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр оролцох шийдвэр гаргасан билээ. Тэрбээр гурав барилдаж, нэг ялалтыг авсан юм.

Сонирхуулахад 2015 онд анх удаа явагдсан “Pro Wrestling League season” тэмцээнд Монголоос ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Ж.Чулуунбат нар уригдаж, барилдсан юм.

Хуваалцах