Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Билэгсайхан өнөөдөр, М.Анхцэцэг маргааш тэмцээндээ оролцоно

Манай улсаас оролцож буй С группт өрсөлдсөн Г.Анужин нийлбэр дүнгээр 190 кг-ыг өргөж, 31-р байранд оржээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Билэгсайхан өнөөдөр, М.Анхцэцэг маргааш тэмцээндээ оролцоно
Э.Билэгсайхан өнөөдөр, М.Анхцэцэг маргааш тэмцээндээ оролцоно. Зураг: МҮОНРТ

Хүндийн өргөлтийн ДАШТ Тайландын Паттаяа хотноо болж буй бөгөөд энэ удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор таван тамирчин оролцож байгаа билээ.

Тэднээс эмэгтэй 55 кг-ын жинд Ч.Нямзул, эрэгтэй 67 кг-ын жинд Э.Мөнхдөл нар тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Өнгөрсөн амралтын өдөр оюутны ДАШТ-ий мөнгө, өсвөрийн ААШТ-ий мөнгөн медальт Г.Анужин 64 кг-ын жинд өрсөлдсөн. Энэ жинд 42 тамирчин өрсөлдсөнөөс "Рио"-гийн олимпийн аварга, ДАШТ-ий дөрвөн удаагийн алтан медальт, Хятадын Дэн Вей нийлбэр 261 кг-ыг өргөж, дэлхийн аваргын тав дахь алтан медалиа хүртлээ.

Манай улсаас оролцож буй С группт өрсөлдсөн Г.Анужин нийлбэр дүнгээр 190 кг-ыг өргөж, 31-р байранд оржээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 87 кг-ыг өргөсөн бол түлхэлттэй өргөлтөөр 103 кг-ыг өргөсөн байна.

Манай туйванчдаас гурван тамирчин тэмцээнээ өндөрлүүлээд байгаа бол Э.Билэгсайхан өнөөдөр, дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг маргааш хуваарийн дагуу тэмцээндээ оролцоно.

Хуваалцах