Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Бучард эхний тойргоос хасагдлаа

Францын Парис хотноо болж буй “Ролан Гаррос” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллаас Канадын теннисчин Эгьение Бучард хасагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бучард эхний тойргоос хасагдлаа
Э.Бучард эхний тойргоос хасагдлаа. Зураг: МҮОНРТ

Францын Парис хотноо болж буй “Ролан Гаррос” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллаас Канадын теннисчин Эгьение Бучард хасагдлаа. Тус тэмцээнд дээгүүрт өрсөлдөх магадлалтай теннисчдийн тоонд эрэмбэлэгдэн Бучард Францын Кристина Младеновичид 4:6, 4:6-аар хоёр үеийн турш дийлджээ. Младеновичийн хувьд дэлхийн чансааны 44-т бичигддэг тамирчин юм.

Мөн тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллаас Болгарын Григор Димитров АНУ-ын теннисчин Жак Сокт 6:7, 2:6, 3:6-аар хожигдсоноор хасагдлаа.

Ийнхүү оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн болох “Ролан Гаррос”-ын эхний тойргоос АНУ-ын Винус Уильямс, Канадын Э.Бучард, Болгарын Григор Димитров нарын шилдэг теннисчид хасагдаад байна. Өнөөдөр тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ.

Хуваалцах