Э.Даваахүү улсын рекордыг зургаан оноогоор давуулан шинэчлэв
Өчигдөр болсон хийн гар бууны дасгалын эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү 585 оноогоор алтан медаль хүртэхдээ улсын рекордыг зургаан оноогоор шинэчлэн тогтоож, тэргүүлжээ.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймагт болж буй буудлагын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон хийн гар бууны дасгалын эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү 585 оноогоор алтан медаль хүртэхдээ улсын рекордыг зургаан оноогоор шинэчлэн тогтоож, тэргүүлжээ.
Хийн гар бууны дасгалын эрэгтэйчүүдийн энэ дасгалд “Хүч” спорт хорооны Э.Бадамгарав мөнгө, “Алдар” хорооны В.Ганцоож хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.


















