Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Дэлгэрмаа Делигээс хүрэл медаль хүртэв

Азийн аваргад анх удаа зодоглосон түүний хувьд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюки, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, эзэн орны Дивья Какранд ялагдсан ч Узбекистаны Азода Эсбергенова, Казахстаны Албина Каиржелдинова нарыг цэвэр ялж тивийн аваргаас медаль зүүлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Дэлгэрмаа Делигээс хүрэл медаль хүртэв
Э.Дэлгэрмаа Делигээс хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж байна.

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд таван бөх тойргоор барилдснаас залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хоёр ялж, хоёр ялагдснаар хүрэл медаль хүртэв.

Азийн аваргад анх удаа зодоглосон түүний хувьд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюки, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, эзэн орны Дивья Какранд ялагдсан ч Узбекистаны Азода Эсбергенова, Казахстаны Албина Каиржелдинова нарыг цэвэр ялж тивийн аваргаас медаль зүүлээ.

Ийнхүү өчигдөр хүч үзсэн манай улсын таван нядхан бүгд медалийн төлөө хүч барилдснаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, хоёр нь хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэв. 50 кг-д Б.Мөнхнар Узбекистаны Даулетбик Якшимуратовад 3:8-аар, 76 кг-д Г.Ариунжаргал "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковад цэвэр ялагдсан.

Хуваалцах