Э.Энх-Өлзий, М.Бямбасүрэн нар хоёр төрөлд дэд байр хүртэв
MR бүжгийн спортын академийн тамирчин Э.Энх-Өлзий, М.Бямбасүрэн нар “Өсвөр-2” насны ангиллын латин болон найм бүжгийн төрөлд дэд байр эзэлжээ.
Мэдээллийн алба

Казахстаны бүжгийн спортын холбоо, "Меруэрт" бүжгийн клубээс зохион байгуулсан Астана олон улсын бүжгийн нээлттэй тэмцээн энэ сарын 14-15-нд боллоо. Тус тэмцээнд Монгол, Казахстан, Киргиз зэрэг орны 540 гаруй тамирчин оролцсоноос MR бүжгийн спортын академийн тамирчин Э.Энх-Өлзий, М.Бямбасүрэн нар “Өсвөр-2” насны ангиллын латин болон найм бүжгийн төрөлд дэд байр эзэлжээ.
Сонирхуулахад, Монголын бүжгийн спортын холбооноос Казахстан, Узбекистаны бүжгийн спортын холбоотой зөвшилцсөний дагуу манай тамирчид дээрх орнуудад зохион байгуулагдаж буй өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцох боломж нээгдсэн байна.


















