Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Энхбат: Манай Түвшээ чинь их тэвчээртэй, баашгүй, баргийн юмыг тоодоггүй хүн шүү дээ

Би түүний оронд байсан бол хоёр ч олимпоос медаль авчихлаа, одоо болие гээд л больчих байсан байх. Маш том зорилготой, ясны бөх гэдгийг л дахин хэлмээр байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Энхбат: Манай Түвшээ чинь их тэвчээртэй, баашгүй, баргийн юмыг тоодоггүй хүн шүү дээ
Э.Энхбат: Манай Түвшээ чинь их тэвчээртэй, баашгүй, баргийн юмыг тоодоггүй хүн шүү дээ. Зураг: МҮОНРТ

-Н.Түвшинбаяр аварга олимпийн наадмын үеэр хөлөө гэмтээчихсэн байхад нь та үүрээд явж байдаг зураг бий. Тэр үеийг эргэн дурсаач?

Э.Энхбат: 2012 оны олимпод хэсгийн аваргын төлөө барилдаж байгаад хөлөө гэмтээсэн. Тэгэхэд найзыгаа ямар аугаа сэтгэл зүйтэй тамирчин бэ гэдгийг харсан. Хөлөө гэмтээчихээд бууж ирэхэд нь үүрээд явж байхад “Салчихсан байх аа наадах чинь, салчихсан байх аа” гээд л уйлаад байсан. Манай Түвшээ чинь их тэвчээртэй, баашгүй, баргийн юмыг тоодоггүй хүн шүү дээ. Тэгэхэд л уйлж байсан.

Тэгээд алтын төлөө барилдана гэхэд нь “Одоо боль, мөнгөн медаль авчихлаа болоо шүү дээ. Наад хөл чинь болохоо байчихаж. Бүр хөлгүй болвол яана” гэсэн чинь “Азаар дээр нь уначихвал яах юм бэ” гэж зүтгэсээр байгаад гарсан.

Би түүний оронд байсан бол хоёр ч олимпоос медаль авчихлаа, одоо болие гээд л больчих байсан байх. Маш том зорилготой, ясны бөх гэдгийг л дахин хэлмээр байна.

Хуваалцах