Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар "Алтын жебе-2019” олон улсын морьт харвааны тэмцээнд оролцоно

Энэ нь Дундад Азид зохиогдож буй морьт харваачидын тэмцээнүүдээс зэрэглэл өндөртэйд тооцогддог төдийгүй дэлхийд чансаагаараа тэргүүлж буй. Тиймдээ ч орон орны шилдэг тамирчид оролцдогоороо онцлогтой юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар "Алтын жебе-2019” олон улсын морьт харвааны тэмцээнд оролцоно
Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар "Алтын жебе-2019” олон улсын морьт харвааны тэмцээнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Казакстан Улсын нийслэл Астана хотноо маргааш "Алтын жебе-2019” олон улсын морьт харвааны аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Уг тэмцээнд манай улсаас “Хан-Монгол” морьтны холбооны сургагч, дасгалжуулагч багш, морьт харвааны тамирчин Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар Нур-Султанд хүрэлцэн очоод байна.

Энэ нь Дундад Азид зохиогдож буй морьт харваачидын тэмцээнүүдээс зэрэглэл өндөртэйд тооцогддог төдийгүй дэлхийд чансаагаараа тэргүүлж буй. Тиймдээ ч орон орны шилдэг тамирчид оролцдогоороо онцлогтой юм.

Гурав дахь удаагаа энэ жил болох гэж буй тус тэмцээн ирэх зургадугаар сарын 2-нд өндөрлөнө.

Сонирхуулахад, өмнөх хоёр тэмцээнд Румин Улсын Козмей Мехай дараалан түрүүлсэн тул манай улсын тамирчид түүний амжилтыг таслах зорилготойгоор хүлгийн жолоо залсан байна.

Мөн энэхүү тэмцээнийг Казакстан Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохиогдох тул шагналын сан маш өндөр байдаг гэнэ.

Хуваалцах