Э.Халиунболд "Loretta Lynn" олон улсын тэмцээнд оролцоно
Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Эрдэнэбилэгийн Халиунболд маргааш АНУ-ын баруун эргийн цагаар өдөр 12:00 цагаас "Loretta Lynn" олон улсын хамгийн олон оролцогчтой тэмцээнд оролцох гэж байна.
Мэдээллийн алба

Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Эрдэнэбилэгийн Халиунболдмаргааш АНУ-ын баруун эргийн цагаар өдөр 12:00 цагаас "Loretta Lynn" олон улсын хамгийн олон оролцогчтой тэмцээнд оролцох гэж байна.
"Loretta Lynn" тэмцээн нь зэрэглэлийн хувьд АНУ-д зохиогддог супер кросс уралдааны ДАШТ болон АНУ-ын АШТ-ий дараа ордог уралдаан юм. Тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчдын аль аль нь оролцож болдог бөгөөд дэлхийн хамгийн олон оролцогчтой уралдаан байдаг. Тэмцээний эхний өдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Э.Халиунболд 450 class ангилалд оролцох бол 29-нд 450 pro class ангилалд ур чадвараа сорих юм байна.


















