Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Хүслэн блиц төрлийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа

Энэхүү тэмцээнд 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат, 2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Азийн аваргын мөнгөн медальт М.Одгэрэл нарын 22 тамирчин эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Хүслэн блиц төрлийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
Э.Хүслэн блиц төрлийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа. Зураг: МҮОНРТ

Нидерландын Бейлен хотноо 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат, 2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Азийн аваргын мөнгөн медальт М.Одгэрэл нарын 22 тамирчин эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Өчигдөр блиц төрлийн дэлхийн аваргын тэмцээн явагдаж, 8-10 насны охидын төрөлд 13 орны 31 тамирчин өрсөлдснөөс Дорноговь аймгийн тамирчин Энхболдын Хүслэн 9 тоглон 13 оноогоор мөнгөн медалийн болзол хангажээ. Түүний насанд Беларусь, Хятадын тамирчид медаль хүртсэн байна. Мөн 8-10 насны хөвгүүдийн насанд Б.Баярманлай, 20 хүртэлх насны охидын ангилалд Д.Одонтуяа нар 4 дүгээр байрт шалгарсан байна.Манай тамирчдын үзүүлсэн амжилт:Залуучууд (хөвгүүд)
Б.Мөнхжин - 17
Ц.Сүхбат - 20Залуучууд (охид)
Д.Одонтуяа - 4
М.Одгэрэл - 12
А.Дашбаяр - 1714-16 нас (хөвгүүд)
Б.Уудамбаатар - 21
М.Шийравжамц - 32
Б.Пүрэвжаргал - 3514-16 нас (охид)
Б.Отгон-Эрдэнэ - 8
С.Сарантуяа - 18
С.Гандиймаа - 2411-13 нас (хөвгүүд)
С.Мөнх-Оргил - 1811-13 нас (охид)
Т.Ганчимэг - 12
Э.Маргад - 15
Г.Дүүрэнбилэг - 19
Б.Мишээл - 268-10 нас (хөвгүүд)
Б.Баярманлай - 4
Б.Энхрийлэн - 10
Б.Пүрэвбаатар - 148-10 нас (охид)
Э.Хүслэн - 2
Г.Ууганжаргал - 5
Г.Буяндэлгэр - 12 дугаар байранд тус тус шалгарсан байна.Монголын даамын холбоо

Хуваалцах