Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Хүслэн Дэлхийн аварга боллоо

14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Мишээл 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Хүслэн Дэлхийн аварга боллоо
Э.Хүслэн Дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Турк улсын Измир хотноо өсвөр, залуучуудын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө. Тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд Монгол улсын тамирчин Э. Хүслэн 9 тоглосноос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлан Дэлхийн аваргын алтан медалийн болзол хангалаа.

Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Нямхүүгийн НАЛЖОРМАА 14 оноогоор хүрэл медаль хүртэж байна. Мөнгөн медалийг ОХУ-ын С.Апросимова хүртжээ. 14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Мишээл 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан байна.

Хуваалцах