Э.Лхагва-Очир шинэ уран бүтээл толилуулна
Соёлын тэргүүний ажилтан, уран нугараач Э.Лхагва-Очир шинэ уран бүтээл хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Соёлын тэргүүний ажилтан, уран нугараач Э.Лхагва-Очир шинэ уран бүтээл хийхээр болжээ.
Тэрбээр он гарсны дараахан модерн чиглэлийн тоглолтоо үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байгаа аж. Түүний тоглолт циркийн урлагийг бүжиг, дуутай хослуулсан мюзикль хэлбэртэй байх бөгөөд залууст зориулсан бүтээл юм.
Өнгөрсөн онд СИТИ дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн тэрбээр “Мөрдөгч”, “Тэнгри” зэрэг кинонд дүр бүтээсэн байна. Мөн “Боловсрол суваг” телевизийн “Гэр бүл” хэмээх олон ангит кинонд тоглож байгаа аж.


















