Э.Лхагвасүрэн ширээний теннисний ДАШТ-д оролцоно
Саяхан болж өнгөрсөн ширээний теннисний 49 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүлж, Монгол Улсын гурван удаагийн аварга болсон ОУХМ Э.Лхагвасүрэн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Мэдээллийн алба

Тэрээр финалын тоглолтод 38 настай, туршлагатай тамирчин Я.Бэгзтэй өрсөлдөж 4:3 буюу нэг үеийн зөрөөтэй хожсоноор Монгол Улсын гурван удаагийн аварга болсон юм.
Эдүгээ 27 настай ОУХМ Э.Лхагвасүрэн 2002 оноос гадаад, дотоодын олон тэмцээнд оролцож ирсэн туршлагатай тамирчин. Энэ хугацаанд буюу 2012 онд Дэлхийн чансааны тавдугаарт тэст тоглож дэлхийн аварга болж байсан.