Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Ням-Очир тэргүүтэй гурван бөх Д.П.Коркиний нэрэмжит тэмцээнд хүч үзнэ

ОХУ-ын Якутын Якутск хотын “Триумф” спортын ордонд ирэх аравдугаар сарын 1-2-нд ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан бөхийн чөлөөт барилдааны ес дэх удаагийн гран при тэмцээн болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Ням-Очир тэргүүтэй гурван бөх Д.П.Коркиний нэрэмжит тэмцээнд хүч үзнэ
Э.Ням-Очир тэргүүтэй гурван бөх Д.П.Коркиний нэрэмжит тэмцээнд хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Якутын Якутск хотын “Триумф” спортын ордонд ирэх аравдугаар сарын 1-2-нд ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан бөхийн чөлөөт барилдааны ес дэх удаагийн гран при тэмцээн болно.

Тэмцээнд Монголын бөхчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Ням-Очир /61кг/, Ази тивийн өсвөр үеийн аварга, “Арслан” клубын тамирчин, ОУХМ Т.Тулга /57кг/, өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, З.Сумъяабазар /74кг/ нар оролцоно.

Тэмцээний шагналын сан 44 мянган ам.доллар бөгөөд алтан медалийн эздэд 2000, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд 1500, хүрэл медаль хүртсэнд нь 1000 ам.доллар амлаж, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1000 ам.доллараар урамшуулахаар зарлажээ.

Д.П.Коркиний нэрэмжит тэмцээнээс Э.Бэхбаяр, Б.Анхбаяр, Л.Төртогтох нар алтан медаль хүртэж байсан билээ.

Хуваалцах