Э.Оюунболд гарьд цолны болзол хангалаа
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын харцага Э.Оюунболд давж гарьд цолны болзол хангаад байна.
Мэдээллийн алба

Тэрбээр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамбыг давснаар ийнхүү гарьд цолны болзлыг хангаж байгаа юм. Түүнчлэн Э.Оюунболд Улсын заан Ч.Санжаадамба, Улсын арслан Т.Бүрэнтөгс хоёрын хэн давсантай нь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү булаалдана.