Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Оюунболд нутгийнхаа хүүд өргөө цагаан гэр барьж өглөө

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын арслан Э.Оюунболд “Аварга” лицей сургуулийн сурагч Түвшинтөрд таван ханатай өргөө цагаан гэр барьж өглөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Оюунболд нутгийнхаа хүүд өргөө цагаан гэр барьж өглөө
Э.Оюунболд нутгийнхаа хүүд өргөө цагаан гэр барьж өглөө. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын арслан Э.Оюунболд “Аварга” лицей сургуулийн сурагч Түвшинтөрд таван ханатай өргөө цагаан гэр барьж өглөө.

Учир нь тус сургуулийн англи хэлний багш Бат-Амгалан түүнд хандахдаа “Танай нутгийн хүү ирээдүйтэй бөх болох шинжтэй гэж бөхчүүд ярьдаг. Гэвч гэр орон нь тохь тух муутай юм. Иймд дэмжиж тус болно уу” гэсэн санал хүргүүлжээ. Тэр дагуу тэрбээр өнөөдрийн энэ үйл хэргийг биелүүлжээ.

Э.Оюунболд хэлэхдээ “Би “Аварга” лицей сургуулиас дээд сургууль руу шилжиж бөхийн гараагаа эхэлсэн. Ийм сайхан хамт олон, багш нарын дунд байснаасаа өнөөдрийн энэ амжилтаа гаргасан. Миний үргэлжлэлийг дүү нар маань авч ёстой. Ялангуяа нутгийн маань энэ хүү дааж явбал сайхан даа гэсэн үүднээс Бат-Амгалан багшийн саналыг хүлээж авсан юм. Нутаг орноос маань улсын цолтон тасрахгүй байх болтугай. Хамгийн гол нь Түвшинтөр дүү бэлтгэлээ сайн хийгээрэй” гэв.

Харин Бат-Амгалан “Ангийнхаа хүүхдүүдээс амьдралын бололцоо тааруу гэдэг үүднээс түүнийг сонгосон. Олон хүнд дээрх саналаа хэлсэн боловч аль нь ч тоогоогүй. Гэтэл улсын арслан Э.Оюунболд таатай хүлээн авч, өргөө цагаан гэр барьж өгч байгаад баяртай байна” гэв.

Хуваалцах