Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Е.Пирожкова ялбал С.Батцэцэг дагах барилдаан хийнэ /Бичлэг/

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаан С.Батцэцэг, АНУ-ын бөх Е.Пирожкова нарын учраагаар эхэллээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Е.Пирожкова ялбал С.Батцэцэг дагах барилдаан хийнэ /Бичлэг/
Е.Пирожкова ялбал С.Батцэцэг дагах барилдаан хийнэ /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаан С.Батцэцэг, АНУ-ын бөх Е.Пирожкова нарын учраагаар эхэллээ. Энэхүү барилдаанд хоёр бөх эн тэнцүүхэн өрсөлдөж, сүүлийн минутад АНУ-ын бөх Е.Пирожкова мэх хийн оноо авснаар 3:2 харьцаатайгаар тэмцээн өндөрлөсөн юм. Ингэснээр МУГТ С.Батцэцэгийн хувьд дагах барилдаан хийх үү, хийхгүй юу гэдгээ хүлээх л үлдэж байгаа юм.

Манай бөхийг ялсан Е.Пирожкова дараагийн тойрогтоо ялалт байгуулбал С.Батцэцэг дагах барилдаан хийх боломжтой болох бөгөөд хэрэв ялагдвал С.Батцэцэг тэмцээнээ өндөрлөх билээ.

Эрхэм уншигч та Е.Пирожкова, С.Батцэцэг нарын барилдааны бичлэгийг зурган дээр дарж үзнэ үү.

Хуваалцах