Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ
Энэ амжилт нь Монголын пауэрлифтингийн түүхэнд “Дэлхийн цом”-ын анхны медаль гэдгээрээ онцлогтой болж байна.
Мэдээллийн алба

АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээж шахалтын 97 кг-д алтан медаль хүртлээ.
Энэ амжилт нь Монголын пауэрлифтингийн түүхэнд “Дэлхийн цом”-ын анхны медаль гэдгээрээ онцлогтой болж байна.
Э.Содномпилжээгийн жинд 15 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрбээр 220 кг-ыг шахсанаар түрүүлсэн юм. Өмнө нь тэрбээр дээрх тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-ий үеэр 227.5 кг-ыг шахаж улсын дээд амжилт тогтоогоод байв.


















