Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Содномпилжээ “Токио-2020” олимпод 105 кг-ын жинд өрсөлдөнө

Пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн Унгарын Эгер хотноо энэ сарын 4-нд болно. Уг тэмцээнд “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ эх орноо төлөөлөн оролцоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Содномпилжээ “Токио-2020” олимпод 105 кг-ын жинд өрсөлдөнө
Э.Содномпилжээ “Токио-2020” олимпод 105 кг-ын жинд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн Унгарын Эгер хотноо энэ сарын 4-нд болно. Уг тэмцээнд “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ эх орноо төлөөлөн оролцоно.

Тэрбээр Риогийн олимпод 88 кг-ын жинд оролцож байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж 97 кг-ийн жинд өрсөлдөхдөө 220 кг шахаж дэлхийн аварга болсон билээ.

Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд мөн 97 кг-д өрсөлдөнө.

Цаашид жин өгсөж, “Токио-2020” олимпод 105 кг-ын жинд оролцохоор төлөвлөжээ.

Хуваалцах