Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Содномпилжээ өнөөдөр “Дэлхийн цом”-ын дэвжээнд гарна

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Содномпилжээ өнөөдөр “Дэлхийн цом”-ын дэвжээнд гарна
Э.Содномпилжээ өнөөдөр “Дэлхийн цом”-ын дэвжээнд гарна. Зураг: МҮОНРТ

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцоно.

Тэрбээр 97 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин өрсөлдөх аж. Зохион байгуулагч орон болох АНЭУ-ын гурван тамирчин бий.

Энэ жингийн өрсөлдөөн өнөөдөр болно. Харин маргааш хамгийн хүнд жингийн ангиллын өрсөлдөөн болсноор өндөрлөх юм.

"Рио-2016" паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдөж байсан Э.Содномпилжээ жин өгсөн, 97 кг-д паралимпиос хойшхи анхны олон улсын тэмцээндээ оролцох гэж байгаа юм. Түүний хувьд АНЭУ-ыг зорихоос өмнө УАШТ-д оролцож, түрүүлсэн билээ.

Э.Содномпилжээ өмнө нь “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай. Тодруулбал “Дубай-2015”, “Куала Лампур-2016” Дэлхийн цомын тэмцээнүүд юм.

Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажилладаг юм.

Хуваалцах