Э.Сумъяа эхний барилдаанаа хийлээ /Бичлэг/
Манай улсын тамиричн Э.Сумъяа дөнгөж сая эхний барилдаанаа хийлээ.
Мэдээллийн алба

Манай улсын тамиричн Э.Сумъяа дөнгөж сая эхний барилдаанаа хийлээ. Түүний эхний учраа Польшийн бөх К.Кравцык байсан бөгөөд тэд энэ тэнцүүхэн өрсөлдөж, 8:6-гийн харьцаатайгаар Польшийн бөхийн ялалтаар өндөрлөлөө.
Э.Сумъяа барилдааны төгсгөлийн оноог авч байсан боловч тэмцээн яг дуусах минутад Польшийн бөх мэх хийж, хоёр оноо авснаар тооны харьцаа 8:6 болсон юм.
Одоо 53 кг-ийн жинд өрсөлдөж буй манай тамирчныг ялсан К.Кравцык дараагийн учраандаа ялалт байгуулвал Э.Сумъяа дагах барилдаан хийх боломжтой болно.
Э.Сумъяагийн барилдааны бичлэгийг зурган дээр дарж үзнэ үү.


















