Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Сумъяа Грекийн бөхөд ялагдлаа

Манай улсын бөхийн өрсөлдөгч ЕАШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальтай аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Сумъяа Грекийн бөхөд ялагдлаа
Э.Сумъяа Грекийн бөхөд ялагдлаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр Казахстаны нийслэл Нур-Султан хотод үргэлжилж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 53 кг-д хүч үзсэн Э.Сумъяа хоёрдугаар тойрогтоо Грекийн бөх Мариа Преволаракид ялагдлаа.

Манай улсын бөхийн өрсөлдөгч ЕАШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальтай аж.

Харин “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа нь эхний тойрогт Камеруны бөхийг оноогоор цэвэр ялсан билээ.

Хуваалцах