Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Сумъяа “Рио-2016”-г зорих эрхтэй боллоо

Казахстаны нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, 53 кг-ын жинд өрсөлдсөн манай улсын тамирчин Э.Сумъяа олимпид оролцох эрхээ авлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Сумъяа “Рио-2016”-г зорих эрхтэй боллоо
Э.Сумъяа “Рио-2016”-г зорих эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Казахстаны нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, 53 кг-ын жинд өрсөлдсөн манай улсын тамирчин Э.Сумъяа олимпид оролцох эрхээ авлаа. Дээрх жинд найман бөх өрсөлдсөн бөгөөд тэрбээр эхний барилдаанаа БНСУ-ын тамирчинтай хийж, 14:3 харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарсан юм. Ийнхүү олимпийн эрхийн төлөө Энэтхэгийн бөх Бабита Кумаритай хүч үзэж, оноогоор ялсан.

Тус тэмцээнд тивийн 26 орны баг тамирчин өрсөлдөж байна.

Хуваалцах