Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахаар зөвшилцөв

Өнөөдөр болсон хэвлэлийн хуралд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, М.Пүрэвтунгалагийн аав Мөнхбат нар байлцсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахаар зөвшилцөв
Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахаар зөвшилцөв. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн холбооноос дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээллэв.

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн залуу тамирчин М.Пүрэвтунгалаг эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ДАШТ-д оролцох эрхээ авсан ч Монголын чөлөөт бөхийн холбоо түүний оронд Э.Сумъяаг оролцуулахаар шийдвэрлэсэн нь асуудал дагуулаад буй.

Тодруулбал М.Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Миний охиныг ДАШТ-д явуулахгүй бол би Э.Сумъяаг ч явуулахгүй” гэж байсан. Гэвч эцсийн шийдвэр өнөөдөр гарч Э.Сумъяаг дээрх тэмцээнд явуулахаар хоёр тал зөвшилцөв.

Өнөөдөр болсон хэвлэлийн хуралд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, М.Пүрэвтунгалагийн аав Мөнхбат нар байлцсан юм.

Тэмцээн энэ сарын 14-22-ны хооронд Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод болно. Энэ жилийн дэлхийн аваргаар ирэх онд болох олимпийн наадмын эрх олгох тул маш хариуцлагатай тэмцээн болно.

Манай улсаас чөлөөт бөхийн төрөлд 20, сонгомол бөхийн төрөлд хоёр тамирчин оролцох бөгөөд тэд нөгөөдөр хүлгийн жолоо зална.

Хуваалцах