Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ

Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит 20 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 4-5-нд ОХУ-ын Якутын Саха хотод боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ
Э.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит 20 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 4-5-нд ОХУ-ын Якутын Саха хотод боллоо.

Тав дахь удаагаа зохион байгуулагдсан эл тэмцээнд 13 орны 166 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв.

Тэмцээний хоёр дахь өдөр 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болж, “Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн 66 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний даваанд Ираны Жафар Нуриг 9:8-аар, дараа нь Якутын Артур Константиновыг 12:5-аар, хагас шигшээд Кемеровогийн Кирилл Корнеевийг цэвэр ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Дагестаны Разамбек Жамаловт оноогоор ялагдал хүлээв.

Тэмцээний аваргуудыг 50, мөнгө 30, хүрэл медальтанг 15 мянган рублиар шагнасан байна.

Хуваалцах