Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ

Уг тэмцээнд Монголын эмэгтэй дөрөв, эрэгтэй хоёр тамирчин рингэнд гарч тулалдсан бөгөөд тэд өрсөлдөгчдөө бүгд ялагдаж хүрэл медаль хүртэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ
Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ.

Тэрбээр Казахстаны тамирчин З.Сафиуллинтай алтан медалийн төлөө өрсөлдөж ялалт байгуулсан юм.

Уг тэмцээнд Монголын эмэгтэй дөрөв, эрэгтэй хоёр тамирчин рингэнд гарч тулалдсан бөгөөд тэд өрсөлдөгчдөө бүгд ялагдаж хүрэл медаль хүртэв.

Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг гэмтлийн улмаас рингэнд гараагүй бөгөөд хүрэл медаль хүртсэн юм.

Түүний хувьд чансаагаараа жиндээ /64 кг/ нэлээд дээгүүрт байгаа учраас дараа дараагийн тэмцээнд олимпийн эрх авах бүрэн боломжтой билээ.

Хуваалцах