Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Цэндбаатар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Тэрбээр Узбекстаны боксчин М.Мирзахайлиловтой мөнгөн медалийн төлөө тулалдахдаа 28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30 буюу 5:0 харьцаатай хожигдож, хүрэл медаль зүүсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Цэндбаатар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Э.Цэндбаатар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Азийн наадам, ААШТ-ий аварга Э.Цэндбаатар сонирхогчдын боксын ДАШТ-ий 57 кг-ын жинл өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Узбекстаны боксчин М.Мирзахайлиловтой мөнгөн медалийн төлөө тулалдахдаа 28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30 буюу 5:0 харьцаатай хожигдож, хүрэл медаль зүүсэн юм.

Тэрбээр тус тоглолтын дараа Монголын боксын холбооны ЕНД Ц.Батнасан тулааны шийдвэрийг эсэргүүцэн ОУ-ын боксын холбоонд дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Протест гэдэг нь эсэргүүцлийн бичиг бөгөөд тэмцээний шүүгчийн баг “эсэргүүцлийг хүлээж авахгүй” гэсэн албан ёсны хариуг өгчээ. Ингэснээр манай боксчин ДАШТ-ээс хүрэл медалийг хүртэж байна.

Хуваалцах