Э.Цэндбаатар хүрэл медалийн болзол хангав
Одоо түүнийг цаашид медалийн өнгөө хувиргах тулаанууд хүлээж байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ий медалийн төлөөх тулаанууд эхэллээ.
57 кг-ийн жинд өрсөлдөж буй манай улсын боксчин Азийн наадмын болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар Ирландын Курт Уолкертэй тулалдаж, 5:0 (30:27, 29:28,29:28,30:27,30:27) харьцаагаар ялж медалийн болзол хангав.
Одоо түүнийг цаашид медалийн өнгөө хувиргах тулаанууд хүлээж байна.
Сонирхуулахад, боксын ДАШТ-ээс Монгол Улсын тамирчид ямар ямар медаль хүртэж байсныг эргэн санъя.
АЛТ: П.Сэрдамба. 2009 он .Милан
Мөнгө: Р.Отгонбаяр. 1982 он. Мюнхен
Мөнгө: Т.Үйтүмэн. 1997 он. Будапешт
Мөнгө: Э.Бадар-Ууган . 2007 он.Чикаго
Мөнгө: Н.Төгсцогт. 2009 он. Милан
Хүрэл: Э.Цогтжаргал. 1993он.Тампере
Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ. 2009 он.Милан
Хүрэл: П.Сэрдамба.2011 он. Баку
Хүрэл: У.Мөнх-Эрдэнэ.2013он.Алматы
Хүрэл: Д.Отгондалай.2017 он .Хамбург


















