Э.Цэндбаатар өнөөдөр алтан медалийн төлөө өрсөлдөнө
Уг тулаанууд өнөөдөр Улаанбаатарын цагаар 14:00-ээс эхлэх бөгөөд Э.Цэндбаатар Казахстаны З.Сапиуллинтай тулалдах юм.
Мэдээллийн алба

Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй.
Өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаан болж, 60 кг-ын жинд өрсөлдсөн Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимовыг 5:0 харьцаагаар ялснаар алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болов.
Уг тулаанууд өнөөдөр Улаанбаатарын цагаар 14:00-ээс эхлэх бөгөөд Э.Цэндбаатар Казахстаны З.Сапиуллинтай тулалдах юм.
Түүний тухай товч мэдээлэл хүргэхэд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн.
Томоохон амжилт нь гэвэл 2016 онд Химийн цомын алт, мөн тэр ондоо Чехийн олон улсын Гран при алт, зуны олимпийн XXXI наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд өрсөлдөж байсан туршлагатай.


















