Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Е.Туктамшева ганцаарчилсан богино үзүүлбэрт түрүүллээ

Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын богино үзүүлбэрийн аваргын 24 чөлөөт үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын Елизавета Туктамшева 77.62 оноогоор тэргүүллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Е.Туктамшева ганцаарчилсан богино үзүүлбэрт түрүүллээ
Е.Туктамшева ганцаарчилсан богино үзүүлбэрт түрүүллээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Шанхай хотноо уран гулгалтын насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын богино үзүүлбэрийн аваргын 24 чөлөөт үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын Елизавета Туктамшева 77.62 оноогоор тэргүүллээ.

Уг төрлийн дэд байрт Елена Радионова 69.51 оноогоор шалгарч, Японы Сатоко Мияхара 67.02 оноогоор удааллаа. Мөн Японы Канако Мураками, Рика Хонго нар эхний тавд багтсан байна. Харин 2014 Сочигийн наадмаас багаараа хүрэл, ганцаарчилсан ангилалд IV байр эзэлж байсан АНУ-ын Грейси Голд 60.73 оноогоор VIII байрт оров.

Энэ төрөлд түрүүлсэн ОХУ-ын Елизавета Туктамшева 2012 оны Залуучуудын өвлийн олимпийн аварга болж байсан юм.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр болох бөгөөд нийт 30 тамирчин оролцохоос 24 нь чөлөөт үзүүлбэрт оролцох эрхийг авах аж.

Хуваалцах