Э.Урангоо “Face of beauty international” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно
Дэлхийн хэмжээнд зохиогддог гоо бүсгүйн тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг “Face of beauty international” тав дахь удаагийн тэмцээн Монголд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ний хооронд болох гэж байна.
Мэдээллийн алба

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Э.Урангоо оролцох аж. Тэрбээр мисс Н.Ану, Т.Батцэцэг, И.Төгсөө, А.Туяа нартай өрсөлдөн ялагч болж, 60 орны мисстэй өрсөлдөхөөр болжээ.
Э.Урангоо нь “Сити” дээд сургуулийг маркетинг, менежментийн чиглэлээр дүүргэснээс гадна бүрэн хэмжээний уран сайхны тав дахь кинондоо тоглож байна.
Тэмцээн болох үед дээрх тэмцээнийг зохион байгуулагч Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагийн захирал, шүүгч нарын зэрэг 200-300 албаны хүн ирэх аж.