Эбола вирусээр 4879 хүн нас баржээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлд аравдугаар сарын 5-нд нийтэлсэн мэдээгээр Баруун Африкт тархсан эбола вирусын халдвараар 4879 хүн нас барж, 8033 хүн халдвар авсан байна. Энэ нь гурав хоногт 400 хүн эбола вирусын халдвараар нас барсан гэсэн үзүүлэлт аж.
Мэдээллийн алба

Биеийн бүх шингэнээр халдварладаг эбола вирусын тархалтыг зогсоох ганц арга нь одоогоор өвчтөнийг хөл хорих байгаа юм. Эбола вирусын эсрэг эм, вакцин гаргаж авахаар олон улсын эрдэмтэд ханцуй шамлан ороод байна. Эбола вирусын халдварын тархалт дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа ч эм, вакцин үйлдвэрлэгчдийн хувьцааны үнийг өсгөж өгчээ.