Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эбола вирусээс урьдчилан сэргийлэх тарилгын туршилт амжилттай болжээ

Гвиней улсад явуулсан Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тарилгын туршилт 100 хувь амжилттай болсон байна. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эбола вирусээс урьдчилан сэргийлэх тарилгын туршилт амжилттай болжээ
Эбола вирусээс урьдчилан сэргийлэх тарилгын туршилт амжилттай болжээ. Зураг: МҮОНРТ

Гвиней улсад явуулсан Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тарилгын туршилт 100 хувь амжилттай болсон байна. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Лансет сэтгүүл дээр хэвлэгдсэн туршилтын талаархи судалгааны үр дүнд үндэслэн мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр "Ар Ви с ви Зебов" нэртэй энэ шинэ вакциныг Гвиней улсын 6 мянган хүнд тарьжээ. Туршилт судалгааны хугацаанд тэднээс хэн нь ч Эболагийн халдвар аваагүй байна.

Үүний зэрэгцээ туршилтад шинэ вакцин хийлгээгүй хүмүүсийг хамруулж, тэднээс 23 нь энэ хугацаанд Эболагийн халдвар авчээ. Шинэ вакциныг Канадын эрүүл мэндийн яамнаас гаргаж, олон улсын шинжлэх ухаан судалгаа, эм бэлдмэлийн компани болох "Мерк энд Ко" компанид үйлдвэрлэх, турших зөвшөөрлийг нь шилжүүлсэн байна. ДЭМБ-ын мэдээгээр 2014-2015 оны хооронд Баруун Африкд эболагийн халдварын улмаас 11 мянга гаруй хүн амиа алдаж, 20 гаруй мянган хүн вирусын халдвар авчээ.

Хуваалцах