Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эдди Рэдмэйн эмэгтэй хүний дүрд тоглохын тулд 12 кг жин хасна

Нэрт физикч Стивен Хокингийн дүрээр “Оскар” гардаад удаагүй байгаа жүжигчин Эдди Рэдмэйн шинэ дүрдээ орохын тулд 12 кг жин хасч буй талаар дэлхийн сайтуудад мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эдди Рэдмэйн эмэгтэй хүний дүрд тоглохын тулд 12 кг жин хасна
Эдди Рэдмэйн эмэгтэй хүний дүрд тоглохын тулд 12 кг жин хасна. Зураг: МҮОНРТ

Нэрт физикч Стивен Хокингийн дүрээр “Оскар” гардаад удаагүй байгаа жүжигчин Эдди Рэдмэйн шинэ дүрдээ орохын тулд 12 кг жин хасч буй талаар дэлхийн сайтуудад мэдээлж байна. Учир нь тэрбээр Том Хуперийн зохиол “Дани бүсгүй” хэмээх бодит явдлаас сэдэвлэсэн киноны гол дүрийн эмэгтэйн дүрийг бүтээхээр болсон гэнэ. Энэхүү киноны гол дүрийн эмэгтэй нь Данийн зураач-трансексуал Эйнар Вегенер хэмээх бүсгүй юм. Тэрбээр мэс заслын аргаар эмэгтэй болсон анхны эрэгтэй ажээ.

Эмэгтэй хүний дүр бүтээхээр болсон Эдди Рэдмэйний хувьд олон кг жин хасахаас гадна эмэгтэй хүн шиг алхаж, сууж, ярьж, өндөр өсгийт өмсөх зэрэг их зүйлд суралцаж буй гэнэ. Түүнтэй хамт энэ кинонд Амбер Херд, Алисиа Викандер нар тоглох ажээ.

Хуваалцах