Ээждээ захидал бичээрэй
Оюуны өмчийг дээдлэгч МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаанаа зарлаад байна.
Мэдээллийн алба

Оюуны өмчийг дээдлэгч МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаанаа зарлаад байна. Ээждээ бичсэн захидлаа А4 хэмжээтэй нэг нүүрт багтаан компьютерээр шивж, eejdee@mnb.mn и-мэйл хаягаар болон Mongolian national broadcaster фэйсбүүк хуудас руу 2020 оны гуравдугаар сарын 4-ний 16:00 цаг хүртэлх хугацаанд илгээгээрэй.
“Ээждээ захидал бичээрэй-2020” улсын уралдааны шилдэг захидлын эзэн буюу түрүүлсэн оролцогчийг 800 мянган төгрөг, хоёрдугаар байрт шалгарсан хоёр захидлын эзнийг 500 мянган төгрөг, гуравдугаар байрт орсон гурван хүнийг 300 мянган төгрөг, тусгай байрт шалгарсан 14 үзэгчийг 100 мянган төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж, урамшуулна.
“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны оролцогч та ээждээ хаягласан захидалдаа өөрийн овог нэр, хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичээрэй. Эдүгээ 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Ээждээ захидал бичээрэй" улсын уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 327225, 88775584 дугаарын утсаар лавлаарай.


















