Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ээжээ надтай гэрлээч” УСК энэ долоо хоногт нээнэ

"Милл кино компани" болон "Монголфилм групп"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны кино энэ сарын 15-наас эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхлэхээр товлогджээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ээжээ надтай гэрлээч” УСК энэ долоо хоногт нээнэ
“Ээжээ надтай гэрлээч” УСК энэ долоо хоногт нээнэ. Зураг: МҮОНРТ

"Милл кино компани" болон "Монголфилм групп"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны кино энэ сарын 15-наас эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхлэхээр товлогджээ.

Тус киноны найруулагчаар "Милл кино компани"-ийн захирал, кино найруулагч Л.Лхагважаргал ажилласан бол продюсерээр Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Д.Баттөмөр, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор "Sweetymotion" хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат ажилласан байна. Мөн дүрүүдэд Ч.Ундрал, Б.Анхбаяр, Г.Ган-Очир, Д.Баттөмөр, Б.Хулан нар тогложээ.

"Ээжээ надтай гэрлээч" уран сайхны киноны гол онцлог нь дэлхийн стандартны дэвшилтэд техник технологийн тоног төхөөрөмжийг ашиглан бүтээсэн бөгөөд холливуудын алдартай кинонууд болох Аватар, Дайны морь зэрэг кинонуудын дуу, хөгжмийн найруулга хийгдсэн урд хөршийн томоохон студи ажилласан байна.

Хуваалцах