Ээжийн тухай шүлгийн уралдаан зарлалаа
Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул Буянтын Жамъянсүрэнгийн нэрэмжит шүлгийн уралдаан зарлаж байна.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул Буянтын Жамъянсүрэнгийн нэрэмжит шүлгийн уралдаан зарлаж байна.
Уралдааны зорилго: Ээжийнхээ гэгээн дурсгалд өргөн барьж буй бидний сэтгэлийн зул билээ.
Эргэж хардаггүй хорвоод ээжийгээ санаад байх юмаа
Энэ дэлхийн бүх хүүхдүүд эндүү над шиг бүү хожимдоосой
Эргэх хорвоо зогсдог болохоор ээжийгээ одоо л амжиж хайрлаарай
Хамрах хүрээ: Бүх насныхан Шагналын сан: I байр 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал 1 000 000 төгрөг, II байр 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал 800 000 төгрөг, III байр 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал 500 000 төгрөг
Тавигдах шаардлага: Хэл зүйн дүрмийн алдаагүй байх, оролцогч овог нэр, нас, хүйс, харилцах утсаа тодорхой бичсэн байх. Хугацаа: Бүтээлийг 2014 оны 4-р сарын 23-наас 5-р сарын 23-ныг хүртэл хүлээн авна.
Хаяг: ushuleg@yahoo.com
Шалгаруулалт: 2014 оны 5-р сарын 30
Уралдааны талаар лавлах утас: 95930704, 95930407
Жич: Шалгарсан бүтээлийг 2014 оны 6-р сарын 1-нд Хэнтий аймгийн Баянмөнх суманд болох “Ээжийдээ өргөх цацал” ёслолын ажиллагаанд урилгаар оролцуулна.


















