Египетэд болсон тэмцээнд Ч.Нарантуяа түрүүлжээ
Харин энэ төрлийн дараагийн байрыг зохион байгуулагч Египет, Бахрейн улсын тамирчин эзэлжээ.
Мэдээллийн алба

Египет Улсын Кайр хотод эмэгтэйчүүдийн буудлагын олон улсын тэмцээнд ОУХМ Ч.Нарантуяа түрүүлжээ.
Тэрбээр дээрх тэмцээний гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдсөн бөгөөд эхний төрөл нь босоо, суугаа, хэвтээ гэсэн гурван байрлалаас тус бүр 20 сум бууджээ. Нийт 60 сумнаас 579 оноо авснаар шигшээ тэмцээнд шалгарч, финалд 452.3 оноо авснаар тэмцээний аварга болсон байна.
Харин энэ төрлийн дараагийн байрыг зохион байгуулагч Египет, Бахрейн улсын тамирчин эзэлжээ.


















