Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Эгшиглэнт чимээ" АНУ-ын "Vocal trash"-тай хамтарсан тоглолт хийв

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хаягдал эд зүйлээр хөгжимддөг АНУ-ын “Vocal Trash” хөгжмийн хамтлаг Монгол Улсад айлчилж, “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагтай хамтарсан тоглолт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эгшиглэнт чимээ" АНУ-ын "Vocal trash"-тай хамтарсан тоглолт хийв
"Эгшиглэнт чимээ" АНУ-ын "Vocal trash"-тай хамтарсан тоглолт хийв. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хаягдал эд зүйлээр хөгжимддөг АНУ-ын “Vocal Trash” хөгжмийн хамтлаг Монгол Улсад айлчилж, “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагтай хамтарсан тоглолт хийлээ. Өчигдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа болсон тус тоглолт Монголын үзэгчдэд ихэд таалагджээ.

Энэхүү хамтарсан тоглолт нь дэлхий даяар дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх “Эх дэлхийн өдөр” буюу “Earth Day”-д зориулан Монголын залуу, хойч үеийнхэнд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчноо цэвэр ариун байлгахын ач холбогдлыг таниулах зорилготой зохион байгуулагдсан байна.

АНУ-ын “Vocal Trash” хамтлаг нь Техас мужид анх 2001 онд байгуулагдаж, 2014 онд “Worth” сэтгүүлээс “Шилдэг хөгжмийн үзүүлбэр”-ийн шагналыг хүртэж байжээ. Тус хамтлаг нь дэлхий дахинд “Хаяхаасаа өмнө бод” гэсэн уриан дор хог хаягдлын эсрэг олон нийтэд эерэг нөлөөллийг үзүүлэх зорилготойгоор уран бүтээлээ туурвин толилуулдаг юм.

Хуваалцах