“Эгшиглэнт чимээ” хамтлаг таржээ
Байгаль өөрөө хөгжим хэмээн хэлдэг тэд мод, чулуу, төмөр, шил, барилгын материалыг хүртэл ашиглан элдэв янзын дуу авиа гаргаж ‘хөгжимдсөн’ нь олон үзэгчийн сонирхлыг татсан юм.
Мэдээллийн алба

“Авьяаслаг Монголчууд” шоуны анхны ялагч, 100 сая төгрөгийн эзэд “Эгшиглэнт чимээ” хамтлаг таржээ.
Энэ талаар уг хамтлагийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш С.Жамъянхорол саяхан өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Байгаль өөрөө хөгжим хэмээн хэлдэг тэд мод, чулуу, төмөр, шил, барилгын материалыг хүртэл ашиглан элдэв янзын дуу авиа гаргаж ‘хөгжимдсөн’ нь олон үзэгчийн сонирхлыг татсан юм.
Тэдний ийнхүү тарсны шалтгаан нь тухайн үеийн ахлах ангийнхан нь өдгөө дунд сургуулиа төгсч, их, дээд сургуульд орсноос үүдэлтэй аж. Тэгвэл бусад нь Дархан-Уул аймагтаа дунд сургуульдаа сурч байгаа гэнэ. Тиймээс өмнөх шигээ үргэлж хамтдаа бэлтгэл хийх боломжгүй болсон байна.


















