Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Екатеринбург хотод болох жүдо бөхийн Их дуулга тэмцээн үзэгчгүй болно

Тус тэмцээнд 90 орны 587 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Харин БНХАУ, Итали, БНСУ, Ираны бөхчүүд оролцохгүй юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Екатеринбург хотод болох жүдо бөхийн Их дуулга тэмцээн үзэгчгүй болно
Екатеринбург хотод болох жүдо бөхийн Их дуулга тэмцээн үзэгчгүй болно. Зураг: МҮОНРТ

COVID-19 вирусний халдварын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 13-нд ОХУ-д эхлэх жүдо бөхийн Их дуулга тэмцээн үзэгчгүй зохион байгуулагдахаар болжээ.

Үүнийг РИА Новости агентлаг “ОХУ-ын хэрэглэгчдийн хяналтын газрын үүргийн дагуу энэ сарын 13-15-нд Екатеринбург хотод болох жүдо бөхийн Их дуулга тэмцээн үзэгчгүй зохион байгуулахаар боллоо” гэж мэдээлсэн байна.

Тус тэмцээнд 90 орны 587 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Харин БНХАУ, Итали, БНСУ, Ираны бөхчүүд оролцохгүй юм байна.

Мөн дээр дурдсан улсад сүүлийн 14 хоногт байсан өөр улсын тамирчныг ч оролцуулахгүйгээ мэдэгджээ.

Хуваалцах