Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эх дэлхийн мисс”-т А.Баярцэцэг өрсөлдөж байна

Австрийн нийслэл Вена хотноо зохиогдож буй “Эх дэлхийн мисс-2015” тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эх дэлхийн мисс”-т  А.Баярцэцэг өрсөлдөж байна
“Эх дэлхийн мисс”-т А.Баярцэцэг өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Австрийн нийслэл Вена хотноо зохиогдож буй “Эх дэлхийн мисс-2015” тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байна. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн мисс” тэмцээн цаг уурын өөрчлөлт сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай миссийн хувьд үзүүлэлтээрээ нэлээд дээгүүрт явж байгаа юм. Тодруулбал, мисс А.Баярцэцэгийн үндэсний бичгээ гайхуулсан үзүүлбэр youtube сайтад хандалтаараа тэргүүлж эхэлжээ.

Дашрамд дурдахад, тус тэмцээнд түрүүлсэн улсын мисс тухайн жилийн хугацаанд байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог юм.

Хуваалцах