Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эх дэлхийн мисс” тэмцээнээс Монголын мисс ахин нэг шагнал хүртлээ

Эх дэлхийн гоо бүсгүйчүүдийг тодруулдаг дэлхийд гуравт эрэмбэлэгддэг “Эх дэлхийн мисс” тэмцээнд А.Баярцэцэг оролцон, тун амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эх дэлхийн мисс” тэмцээнээс Монголын мисс ахин нэг шагнал хүртлээ
“Эх дэлхийн мисс” тэмцээнээс Монголын мисс ахин нэг шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Эх дэлхийн гоо бүсгүйчүүдийг тодруулдаг дэлхийд гуравт эрэмбэлэгддэг “Эх дэлхийн мисс” тэмцээнд А.Баярцэцэг оролцон, тун амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө шилдэг үдшийн даашинзтай бүсгүйгээр шалгарч байсан бол энэ удаад "Шилдэг Коктейл Даашинз" буюу богино даашинзтай алхааны урьдчилсан тэмцээнд хүрэл медаль хүртжээ. Түүнд хүрэл медаль авчирсан даашинзыг Азийн шилдэг дизайнер Отгонжаргал урласан бөгөөд 95 орны миссүүдээс ийнхүү эхний гуравт шалгарч чадсан байна.

Энэ талаараа мисс бүсгүй өөрийн цахим хуудсандаа бичихийн сацуу Австрид суугаа Монголчуудын "Монголын төлөөх зүрх бүхэнд" ТББ хамт олонд талархал илэрхийлжээ.

Хуваалцах