“Эх хатдын туульс” бүжгэн жүжиг тоглогдоно
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Эх хатдын туульс” нэртэй шинэ уран бүтээлээ арванхоёрдугаар сард толилуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Эх хатдын туульс” нэртэй шинэ уран бүтээлээ арванхоёрдугаар сард толилуулахаар болжээ.
Энэхүү бүжгэн жүжгээрээ Гоо маралаас өгсүүлээд Өүлэн эх, Бөртэ үжин, Сорхагтани хатан, Хотол цагаан гүнж, Самар хатан, Мандухай сэцэн зэрэг Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн эх хатдын амьдралыг нээн үзүүлэхээр зорьсон байна.
“Эх хатдын туульс”- ын ерөнхий найруулагч, бүжиг дэглээчээр Д.Баярбаатар ажиллах бол Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хөгжмийг нь бичиж байгаа аж.


















