“Эх хэл, соёлоо эрхэмлэе” сурах бичиг хэвлэгдлээ
“Эх хэл, соёлоо эрхэмлэе” нэртэй Шведэд суралцаж буй монгол сурагчдад зориулсан сурах бичиг хэвлэгджээ. Энэхүү сурах бичиг, гарын авлага нь Швед Монгол хоёр орны уран зохиолын зонхилох төлөөлөгчдийн түүх намтар, уран бүтээлээс уншиж түүгээр дамжуулан эх хэлнийхээ үгсийн сангийн баялгийг илүү арвижуу
Мэдээллийн алба

“Эх хэл, соёлоо эрхэмлэе” нэртэй Шведэд суралцаж буй монгол сурагчдад зориулсан сурах бичиг хэвлэгджээ.
Энэхүү сурах бичиг, гарын авлага нь Швед Монгол хоёр орны уран зохиолын зонхилох төлөөлөгчдийн түүх намтар, уран бүтээлээс уншиж түүгээр дамжуулан эх хэлнийхээ үгсийн сангийн баялгийг илүү арвижуулж мөн найруулан бичих арга зүйд суралцахын зэрэгцээ тухайн хоёр орны нийгэм, соёл ёс заншилтай түлхүү танилцаж танин мэдэхүйн хүрээгээ нэмэгдүүлэхэд илүү хэрэг болох талаас нь анхаарсан байна.
Харин энэ сурах бичгийг яруу найрагч Банзрагчийн Энхтуяа , Батчулууны Энхтуяа нар санаачлан гаргасан байна.


















