Эх нялхсын төвд мөнгө хандивлана
Хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулж Монголдоо хамгийн анх “Алтан пянз” хэвлүүлж ирсэн Хурд хамтлаг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 15 сая төгрөг хадивлахаар болжээ.
Мэдээллийн алба

Хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулж монголдоо хамгийн анх “Алтан пянз” хэвлүүлж ирсэн "Хурд" хамтлаг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 15 сая төгрөг хандивлахаар болжээ. Ойдоо зориулж өөрсдийн нэрийн брэндийн гитар, чимэглэл зэргийг захиалж хийлгэсэн тус хамтлагийнхан өнгөрсөн 11 дүгээр сарын 29, 30-нд болсон тоглолтын үеэр “Алтан пянз”-аа дуудлага худалдаагаар зарсан. Энэ дуудлага худалдаанаас олсон мөнгөө ЭНЭШТ-д эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зориулж хандивлана гэдгээ мэдэгдсэн байна.


















