Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эх орноо хүндлэн дуулна

МУСТА Д.Баярцэцэг, морин хуурч, МУСТА Р.Амарбаяр, УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд нар оролцож байгаа бөгөөд Монгол улсын "Морин хуурын чуулга"-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож тоглолтын хөгжмийг 100% амьд эгшиглүүлэх гэнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх орноо хүндлэн дуулна
Эх орноо хүндлэн дуулна. Зураг: МҮОНРТ

Улсын Филармонийн гоцлол дуучин, "Voice group"-ын ахлагч, МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” хүндэтгэлийн тоглолтоо хийнэ. Тоглолт энэ сарын 11-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болно. Тоглолтод урилгаар Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Ардын жүжигчин, профессор Ц.Батчулуун, Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч МУСТА Д.Түвшинсайхан, ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга, Улсын Филармонийн гоцлол дуучин, "Voice group"-ын дуучин, МУСТА Д.Отгонжаргал, Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА А.Эрдэнэжаргал, төгөлдөр хуурч, МУСТА Д.Баярцэцэг, морин хуурч, МУСТА Р.Амарбаяр, УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд нар оролцож байгаа бөгөөд Монгол улсын "Морин хуурын чуулга"-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож тоглолтын хөгжмийг 100% амьд эгшиглүүлэх гэнэ.

Хуваалцах