Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эх орны цэрэг” наадмын бүртгэл эхэллээ

"Эх орны цэрэг” яруу найргийн наадам энэ жил 26 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ-ын хамтран зохиох энэхүү наадам нь зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эх орны цэрэг” наадмын бүртгэл эхэллээ
“Эх орны цэрэг” наадмын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

"Эх орны цэрэг” яруу найргийн наадам энэ жил 26 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ-ын хамтран зохиох энэхүү наадам нь зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог. Яруу найрагчид цэрэг, эх орны сэдэвт бүтээлээрээ өрсөлдөх бөгөөд цэргийн алба хаагч, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэл, эх оронч үзэл төлөвшүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа юм. Бүртгэл энэ сарын 9 хүртэл ЦДБЭЧ-д явагдана.

Сонирхуулахад, Улаанбаатар цэргийн хүрээний үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэгдсэн үлээвэр найрал хөгжмийн жагсаалыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайд зохион байгуулж, ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, хүчит 256 бөхийн барилдаан, ЦДБЭЧ-ын талархлын хэсэгчилсэн тоглолт болно.

Хуваалцах