Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эх орон дуудахад эр хүн бүр бэлэн байх ёстой

"Ану хатан", "Орлон тоглогч" кинонуудаар үзэгчдийн танил болсон найруулагч В.Агарын шинэ бүтээл болох "Эх орон дуудаж байна" уран сайхны кино маргааш буюу наймдугаар сарын 22-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Халх голын дайны түүхт 75 жилийн ойд зориулсан тус бүтээлийн продюсераар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх орон дуудахад эр хүн бүр бэлэн байх ёстой
Эх орон дуудахад эр хүн бүр бэлэн байх ёстой. Зураг: МҮОНРТ

"Ану хатан", "Орлон тоглогч" кинонуудаар үзэгчдийн танил болсон найруулагч В.Агарын шинэ бүтээл болох "Эх орон дуудаж байна" уран сайхны кино маргааш буюу наймдугаар сарын 22-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Халх голын дайны түүхт 75 жилийн ойд зориулсан тус бүтээлийн продюсераар С.Очирхуяг, зураглаачаар Д.Ангараг нар ажиллажээ. Тус кинонд эх орон, газар шорооны үнэ цэнэ, залуусын хайр сэтгэл, эр хүний эр зориг эх орноо гэх хайрын тухай өгүүлэх гэнэ. Найруулагч В.Агар хэлсэн үгэндээ "Эх орон дуудахад эр хүн бүр бэлэн байх ёстой. Энэ киног зөвхөн Халх голын ойд бус Америк, Солонгос нь ялгагдахаа байсан Монгол залууст зориулсан" хэмээсэн юм. Киног "Мы из будущево" киноноос сэдэвлэн В.Ангараг зохиолыг нь бичсэн байна.

Хуваалцах